Өнөөдөр гадаа -14 градусын хүйтэн байна. Таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
1 дүгээр сарын 10-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 10 дахь өдөр бөгөөд он дуусахад 355 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -15 хэмийн хүйтэн бол шөнөдөө -23 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Өвлийн адаг цагаагчин үхэр сарын шинийн 08. Сумъяа гараг. Шийдэм одтой, хоёр хар мэнгэтэй, харагчин гахай өдөр. Өдрийн наран 8 цаг 40 минутад мандан, 17 цаг 19 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал, жатхыг буцаах, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна хэмээжээ.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш авах нь 2853.00, зарах нь 2855.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль авах нь 37.80, зарах нь 38.80 юань 446.50, зарах нь 448.00, вон авах нь 2.38, зарах нь 2.39 байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 10.00 цагт Төрийн ордонд УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдана.
- 10.00 цагт БОАЖЯ-нд тус яамны удирдлагууд, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, НХМГ, “Таван Толгой Түлш” ХХК-иас нийслэлийн агаар, орчны бохирдлын талаар мэдээлнэ.
- 12.00 цагт Төрийн ордны баруун хаалганы дэргэд Ард түмний штаб болон ТББ-ууд нэгдэн УИХ, Засгийн газарт иргэдийн өр, зээлийн асуудлыг шийдэх ажлын баг байгуулах шаардлага хүргүүлнэ. Утас 99191388
- 11.00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд “Зөв найзууд” ТББ-аас “Хөршийн холбоо”-г дахин сэргээх уриалга гаргаж, Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж буй талаар мэдээлнэ.
- 11.30 цагт “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас хууль, шүүхийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж иргэд хохирч буй талаар мэдээлнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 2007 онд Гвиней улсад бүх нийтийн ажил хаялт зарласны дараа, тухайн үеийн ерөнхийлөгч Лансана Конте үүрэгт ажлаа өөрийн хүсэлтээр өгөв.
- 1990 онд Уорнерийн харилцаа холбооны компани, Тайм компаниуд нэгдэж, Тайм Уорнер компани байгуулагдав.
- 1984 онд АНУ, Ватиканы хооронд 117 жил тасраад байсан дипломат харилцаа эргэн сэргэв. 1867 онд АНУ-ын Төлөөлөгчдийн танхим Ватикантай эдийн засаг болон соёлын талаар харилцах бүх харилцаагаа таслах шийдвэр гаргаж байжээ.
- 1966 онд Ташкентын тунхагаар Энэтхэг-Пакистаны тал энхийн гэрээнд гарын үсэг зурж, Энэтхэг-Пакистаны хооронд жил гаруй үргэлжилсэн дайн өндөрлөжээ.
- 1946 онд НҮБ-ын Ерөнхий ассемблейн анхны хуралдаан Лондон хотноо эхлэв. Анхны хуралдаанд 51 улсын төлөөлөгчид оролцжээ.
- 1927 онд Дэлхийн түүхэн дэх хамгийн алдартай зөгнөлт кино гэгдэх "Метрополис" кино Германд нээлтээ хийв.
- 1920 онд Версалийн гэрээ байгуулагдсанаар дэлхийн I дайн дуусав