Өнөөдөр гадаа -8 градусын хүйтэн байна. Таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй
1 дүгээр сарын 23-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 23 дахь өдөр бөгөөд он дуусахад 342 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -8 хэмийн хүйтэн бол шөнөдөө -27 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 36 Тооно одтой, шар морь өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эд мал баялаг төгөлдөр болно. Энэ өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- . Манай улсын голлох валют болох ам.долларын ханш авах нь 2853.00, зарах нь 2855.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль авах нь 39.00, зарах нь 39.50 юань 447.30, зарах нь 448.20, вон авах нь 2.38, зарах нь 2.39 2.33 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 11:00 цагт ЗТХЯ-ны гадаа Замын-Үүдийн тээвэрчид, Засгийн Газраас хилийн нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх, бараа эргэлтийг сайжруулахад зарцуулж байгаа гурван тэрбум төгрөгийн зарцуулалтын бодит байдал ямар байгаа талаар мэдээлэл хийнэ.
- 11.00 цагаас Эрүүл мэндийн яамнаас ковидын нөхцөл байдлын тоон мэдээлэл өгнө.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1477 он – Насигийн тулаан: Бургундын хаан "Хатуу" Шарль алагдсанаар Бургунди Францын нэг хэсэг болов.
- 1554 он – Нидерландын Айнтховен хотод их түймэр гарав.
- 1757 он – Францын хаан XV Льюйг хороохоор завдсан Робер-Франсуа Дамьен гэгчийг цаазлав. Францын уламжлалаар цаазаар авахуулсан этгээдийг элдвээр доромжилж, цогцсон дээр нь зураг зурж болдог байсан явдал үүгээр дуусгавар болжээ.
- 1759 он – Жорж Вашингтон нь Марта Дандриж Кюстистэй гэрлэсэн.
- 1770 он – Цэрэн тайш тэргүүтэй ноёд Зүүн гар нутаг руугаа нүүдэллэн хөдлөв.
- 1771 он – зайсан Санжцэрэн цэрэг хөдөлгөн Оросоос Убашийн ордонд суулгасан ахмад Тодины цэргийн байрыг дайрчээ.
- 1846 он – АНУ-ын төлөөлөгчдийн танхим Орегон мужийн нутаг дэвсгэрийг Их Британийн мэдэлд үлдээх шийдвэрийг хэрэгсэхгүй болгов.
- 1875 он – Францын нийслэл Парис хотноо дэлхийн түүхэн дэх хамгийн алдар нэр бүхий дуурийн театр болох Палай Гарнье үүдээ нээв.
- 1896 он – Австрийн нэгэн сонинд Вилгельм Конрад Рентгэн цацраг идэвхит туяагаар үйлчилж нэгэн шинэ төрлийн зураг үүсгэх "Рентгэн" туяаг нээсэн талаар анх удаа нийтлэжээ.
- 1914 он – Форд Мотор компани ажлын цагийг 8 болгон бууруулж, нэг өдрийн цалинг 5 ам.доллар болгон нэмэгдүүлэх шийдвэр гаргав.
- 1919 он – Германы хөдөлмөрчдийн нам (хожим нь Нацист нам болсон) байгуулагдав.
- 1925 он – АНУ-ын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн анхны эмэгтэй захирагч гэгдэх Нелли Тейло Росс Вайоминг мужийн амбан захирагчаар томилогджээ.
- 1933 он – Сан Францискогийн эрэгт дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй гүүр гэгдэх "Алтан хаалга" гүүрийн барилга, угсралтын ажил эхлэв.
- 1944 он – Алдарт "Daily Mail" сонин далайн чанадад хүрсэн анхны хэвлэл болов.
- 1968 он – Дэлхийн түүхэнд "Прагын хавар" нэрээр алдаршсан түүхэн үйл явдал Чехословак улсад эхэлжээ.
- 1972 он – АНУ-ын ерөнхийлөгч Ричард Никсон сансар судлалын "Шаттл" хөтөлбөрийг эхлүүлэх шийдвэр гаргажээ.
- 1974 он – Антарктидэд +15 °C хэм хүрсэн нь тус тивд бүртгэгдсэн хамгийн халуун цаг уурын хэм байсан юм.
- 1976 он – Ардчилсан Кампучи (одоогийн Камбож улс) улсад Кхмерийн бослого дэгдэв.
- 1991 он – Гүржийн арми Өмнөд Оссетийн Цхинвали хотод цэргээ оруулсанаар бүтэн нэг жил үргэлжилсэн Өмнөд Оссетийн дайн эхэлжээ.
- 2005 он – Нарны аймагт одоогоор мэдэгдэж байгаа хамгийн том одой гариг гэгдэх Эрисийг нээн илрүүлэв. Уг гаригийн зургийг Паломарийн одон орон судлалын төвийн хиймэл дагуул авч, Майкл Э.Браун, Чад Трухилло, Девид Л.Райбиновиц нар 2003 оны 10-р сарын 21-ний өдөр судлан тогтоосон байна.
- 2014 он – Энэтхэг улс түүхэндээ анх удаагаа GSLV MK.II D5 пуужингаар харилцаа холбооны GSAT-14 хиймэл дагуулыг амжилттай хөөргөжээ.