Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 11 зүйл: Өнөөдөр гадаа 13 хэм хүйтэн байна. Цаг агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
01 дугаар сарын 03-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 3 дахь өдөр бөгөөд он дуусахад 362 хоног үлдлээ.
2. Цаг агаар өдөртөө 13 хэм хүйтэн бол шөнөдөө 28 хэмт хүйтэн байх нь ээ.
3. Өнөөдөр аргын тооллын 2022 оны нэгдүгаар сарын 03. Билгийн тооллын нэг, элдэв тэнгэртэн одтой, улаан луу өдөр. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе эвээ ололцох, хамтийн хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, эрдэнийг гадагш өгөх муу. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш авах нь 2853.00, зарах нь 2855.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль авах нь 39.00, зарах нь 39.50 юань 447.30, зарах нь 448.20, вон авах нь 2.38, зарах нь 2.39 2.33 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 10.00 цагт Төрийн ордонд УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдана.
2. 10.30 цагт ЦССҮТ-д “Цусны донорын үндэсний өдөр”-ийг тэмдэглэнэ.
3. 11.00 цагт Монголын Үндэсний музейд "Сайн Ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошууны бурханы шашны модон эдлэл, соёлын дээжис" үзэсгэлэнгийн нээлт болно.
Энэ өдөр дэлхийн түүүхэнд:
- 1. 1496 Леонардо да Винчи нисдэг төхөөрөмжийг амжилттай туршжээ
- 2. 1777 оны генерал Жорж Вашингтоны хувьсгалт арми Нью-Жерси мужийн Принстон дахь тулалдаанд Их Британийн хүчнүүдийг ялав
- 3. 1925 он Бенито Муссолини Италийн парламентыг татан буулгаж, өөрийгөө Италийн дарангуйлагч хэмээн тунхаглаж "Ил Дюс" (тэргүүлэгч) цолыг хүртэв.
- 4. 1977 Стив Возняк, Стив Жобс нар Apple Computer, Inc компанийг нэгтгэсэн
- 5. 1985 Израилийн засгийн газар Этиопын 10,000 еврейчүүдийг нүүлгэн шилжүүлснийг баталгаажуулав