Өнөөдөр гадаа -16 градусын хүйтэн байна. Цаг агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
Арванхоёрдугаар сарын 30-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
1.Өнөөдөр бол жилийн 364 дахь өдөр бөгөөд он дуусахад 1 хоног үлдлээ.
2. Улаанбаатарт цаг агаар өдөртөө -16 хүйтэн бол шөнөдөө -15 градус хүйтэн байх нь ээ.
3. Өнөөдөр аргын тооллын 2021 оны арванхоёрдугаар сарын 30. Бархасвадь гараг. Билгийн тооллын 26. Хонгорцог одтой, хар хулгана өдөр. Өдрийн наран 8 цаг 42 минутад мандан, 17 цаг 07 минутад жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлэх буюу засуулахад бие эрхтний, хүч сайжирна.
4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш авах нь 2852.00, зарах нь 2854.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль авах нь 39.10, зарах нь 39.60, юань авах нь 447.20 зарах нь 448.20, вон авах нь 2.39, зарах нь 2.40 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 10.00 цагт Төрийн ордонд Улсын Их хурлын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
- 15.00 цагт "Корпорэйт Конвеншн центр"-т “Web awards-2021” Монголын цахим салбарын тэргүүн наадам болно.
Энэ өдөр дэлхийн түүүхэнд:
- 1906 он Энэтхэгийн бүх лалын шашинтнуудын лиг нь Британийн Энэтхэгийн эзэнт гүрний дорнод Бенгалийн Дакка хотод байгуулагдсан бөгөөд дараа нь Пакистаны суурийг тавьсан байна.
- 1922 онд ЗХУ-ын байгуулалтыг Москвад Большой театраас албан ёсоор зарлав
- 1924 одон орон судлаач Эдвин Хаббл Америкийн одон орон судлалын нийгэмлэгийн хурал дээр бусад галактик системүүд байгааг албан ёсоор зарлав.
- 1950 онд Вьетнам, Лаос, Камбож нь Францын Холбооны хараат бус улсууд болжээ