Өнөөдөр гадаа 11 хэм хүйтэн байна. Цаг агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
12 дугаар сарын 28-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
1.Өнөөдөр бол жилийн 362 дахь өдөр бөгөөд он дуусахад 3 хоног үлдлээ.
2.Цаг агаар өдөртөө 11 хэм хүйтэн бол шөнөдөө 28 хэм хүйтэн байх нь ээ.
3. Билгийн тооллын 24, Тэргүүн дагуул одтой, цагаан нохой өдөр. Тухайн бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хуврага болох, багш шавьд барилдах, номын ашиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ хэлэлцээ буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш авах нь 2851.00, зарах нь 2854.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль авах нь 39.10, зарах нь 39.70, харин юань авах нь 447.20, зарах нь 448.50, вон авах нь 2.39, зарах нь 2.40 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 8.00 цагт МҮЭСТ-нд Онцгой байдлын байгууллагын 2021 оны тайлангийн хурал болно.
2. 10.00 цагт Офицеруудын ордонд Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын түүхт 110 жилийн ойд зориулсан баярын хурал болно. Утас: 86094455
3. 11.00 цагт Улаанбаатар чуулгын байранд Мэргэшсэн нягтлан бодогчийн тангараг өргөх ёслол болно. Утас: 88086225
4. 11.00 цагт “Millennium Plaza” зочид буудалд Үндэсний аудитын газар аудитын тайланг иргэдэд ойлгомжтой, энгийн хялбар байдлаар танилцуулах зорилгоор “Засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд байгуулсан “Нээлттэй аудит” (http://open.audit.mn) сайтыг танилцуулна. Утас: 99094851
5. 11.30 цагт ҮСХ-нд Мал, тэжээвэр амьтдын жилийн эцсийн тооллогын урьдчилсан дүн танилцуулах хэвлэлийн хурал болно.
6. 12.00 цагт Монголбанканд “Ятгах тусам нягтал”, “Дэлхийн мөнгөний долоо хоног” аяныг дүгнэнэ. Утас: 91992520
7. 14.00 цагт ГХЯ-нд Монголын орчин цагийн дипломат албаны 110 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй Чингис хаан, Эзэнт гүрний түүхийн нэг сэдэвт номын “Алтан цуглуулбар-999” үзэсгэлэнгийн нээлт болно.
8. 14.30 цагт ЗХЖШ-т Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон цэргийн алба хаагчдад төрийн одон, медаль гардуулна.
9. 17.00 цагт МҮХАҮТ-д 2021 оны шилдэг аж ахуйн нэгжийг шалгаруулах ёслол болно.
Төрийн ордонд
10. 9.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо хуралдана.
11. 10.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.
12. 11.00, 13.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар цэргийн дээд цол, төрийн дээд цол, одон, медаль гардуулах ёслол болно.
13. 12.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий түр хорооны хуралдана.
14. 13.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.
15. 14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.
16. 16.00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
"Монгол ньюс" мэдээллийн төвд
17. 11.00 цагт “Монголын үндэсний түүхийг бодлогоор гуйвуулж байна” сэдвээр Ардчилсан нам, эрдэмтэн, судлаачид хэвлэлийн хурал хийнэ.
18. 11.30 цагт “Монгол дархлаа үндэсний хөдөлгөөн”-өөс 2000 онд баталсан Дархлаажуулалтын хуулийг хүчингүй болгох талаар мэдээлэл хийнэ.
19. 12.00 цагт Улс төрийн намууд “Олон намын тогтолцоо-30 жил” хуралдаан зохион байгуулах, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд санал хүргүүлэх талаар мэдээлнэ.
Энэ өдөр дэлхийн түүүхэнд:
- 1. 1767 онд Таксин хаан Тайландын хаан ширээнд залж, Тонбуриийг өөрийн нийслэл болгосон аж.
- 2. 1836 Испани Мексикийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн байна.
- 3. 1860 Харриет Тубман боолуудаа чөлөөлөх сүүлчийн даалгаврынхаа дагуу Нью Йоркийн Обур хотод ирж, 8 жилийн турш баригдсанаас зайлсхийж, метроны төмөр замд иржээ.
- 4. 1908 онд Италийн Мессина хотод газар хөдлөлт болж 80,000 хүн амь үрэгдсэн байна.