Манай иргэн эмэгтэй 2.71 грамм гашиш авч гарах гэсэн хэргээр ОХУ-ын хил дээр баригджээ. Үүнтэй холбогдуулан ОХУ-ын Зүүн Сибирийн цагдаагийн газраас Буриадын гаалийн хоёр ажилтанг баривчлан эрүүгийн хэрэг үүсгэжээ. Тэд Оросоос Монголд хар тамхи оруулдаг байсан хэрэгт буруутгагдаж байгаа гэнэ. Цагдаагийн газрын хэвлэл мэдээллийн ажилтны мэдэгдсэнээр гаалийн ажилтнууд хар тамхийг гар утсанд нууж, дээрх эмэгтэйд дамжуулдаг байсан нь тогтоогдсон аж.
М.Сугараа