Баянзүрх дүүргийн XII хороо, Чулуун овооны урд төмөр зам дээр ачааны галт тэргэнд 22 настай эмэгтэй мөргүүлэн нас барсан хэрэг өнгөрсөн мягмар гаригт гарчээ. Дуудлагын дагуу шуурхай бүлэг 105-ын аврагчид цаг алдалгүй шуурхай очсон боловч амийг нь аврахад нэгэнт хожимдсон байсан аж. Тиймээс талийгаачийг Төмөр замын Цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн байна. Түүнчлэн мөн өдөр Сүхбаатар дүүргийн I хороо, “Улаанбаатар-Сонгдо” эмнэлгийн баруун талд дулааны худаг дотор 27-30 насны эмэгтэй унаж, халуун усанд түлэгдэж нас барсан байсныг Шуурхай бүлэг 105-ын аврагчид аргаж холбогдох газарт хүргэсэн байна.