Хадгаламж зээлийн дампуурсан 29 хоршооны 10 мянга орчим хохирогчоос 6583 нь хохирлоо барагдуулж авчээ. Үлдсэн хохирогч нар 2.6 тэрбум төгрөгийн хохиролтой байгаа гэнэ. ШШГЕГ-ын харьяа Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах газраас хамгийн сүүлд авсан мэдээгээр ХЗХ-дын хурааж битүүмжилсэн үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар борлуулж, 9.4 тэрбум төгрөг улсын төсөвт суулгасан байна.