Солонгосын Куанжу хотод өнгөрөгч ням гаригаас даваа гаригт шилжих шөнө манай улсын иргэн 41 настай А, мөн манай улсын иргэн хамтран амьдрагч 25 настай Б-г архи ууж оройтож ирсэн учраас хардаж хутгалж хүнд гэмтээжээ.
Гэвч одоогийн байдлаар хохирогч эмнэлгийн тусламж яаралтай авч мэс засалд орсон ч биеийн байдал нь маш муу байгаа гэнэ.
Энэхүү хэргийг Куанжу хотын цагдаагийн газрын Эрүүгийн хэргийн мөрдөн байцаах тасгийнхан мөрдөж байгаа бөгөөд бүсгүйг бусдын амь насанд халдахыг завдсан хэрэгт сэжигтнээр татан баривчилсан байна.