Баянзүрх дүүргийн XIII хорооны нутаг дэвсгэр дэх “Костка” мебель дэлгүүрийн зүүн талын замд есөн настай хүүхдийг мөргөөд зугтсан хэрэг өчигдөр гарсан. Хэргийг Замын цагдаагийн газрын Эрүүгийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Алтансүх шуурхай ажилласны дүнд өнөөдөр илрүүлсэн байна. Дээрх хэргийг Nissan Cube маркийн 14-26 УБЗ дугаартай автомашины жолооч Э.Батнавч үйлджээ. Хохирогч нийслэлийн 84 дүгээр сургуулийн гуравдугаар ангид сурдаг аж.