Сар шинийн баярын дараа тухайн жилийнхээ засал номыг хийлгэх сүсэгтэн олон ихэсдэг байна.
Ийнхүү шинэ оны засал номоо хийлгэж байгаад өрөөсөн чихээ хутгаар сэтлүүлсэн тохиолдол Орхон аймагт гарсан байна.
Орхон аймгийн зургадугаар хорооллын 10-16 тоотод оршин суух лам Эрдэнэ-Очир иргэн Б-д засал хийж байна хутгаар толгойг тойруулан хутгаа эргүүлэн “цавчиж” гарчээ. Ингэж байхдаа түүний зүүн чихийг хутгаар сийчин гэмтээсэн байна. Тэрээр энэ засал хийж байх үедээ согтуу байсан байна.