Өвөрмонголын иргэн Т.Соёлт согтуугаар таксины жолооч М.Базаргүрийг зодож танхайрчээ. Тэрбээр зодооныг зохицуулахаар ирсэн Баянзүрх дүүргийн цагдаагийн алба хаагч, дэслэгч Э-гийн хувцасыг урж, хэл амаар доромжилсноор үл барам “Чамд хэдэн төгрөг хэрэгтэй юм. Худалдаж авъя” гэж тохуурхсан байна. Т.Соёлтыг БЗД-ийн шүүхийн шүүгч С.Оюунгэрэлийн шийдвэрээр танхайн хэрэгт нь захиргааны хэргийн тухай хуулийн 30-II-т зааснаар 30 хоног баривчлахаар болсон байна. Т.Соёлт өмнө нь “Популярком” хар тамхины дуулиант хэрэгт холбогдож байсан билээ.