Завхан аймагт өнгөрсөн хоёрдугаар сард хүн амины болоод амиа хорлосон хэрэг нэг бус гарлаа. Тус аймгийн Дөрвөлжин суманд өнгөрсөн сарын 16-нд иргэн Б бусдыг хутгалаад зугтаж явах үедээ өөрийгөө буудаж амиа хорлосон хэрэг гарсан бол 23-24-нд шилжих шөнө аймгийн төвд иргэн С өөрийгөө бууджээ. Түүний ашигласан буу нь хадам аавынх байсан аж. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнийг буу алдсан гэж байгаа ч хэрэг чухам юунаас болсныг аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байна. Түүнчлэн дээрх хэрэг гарсны маргааш нь буюу 25-нд тус аймгийн Алдархаан суманд иргэн А хаднаас өөрийгөө боомилж үхсэн байна. Тэгвэл энэ сарын 1-нд өөр нэгэн этгээд хамт архи ууж байсан нөхрөө хутгалж амь насыг нь хохироосон гээд Завханд цөөн хоногт шил дараалсан олон хэрэг гарчээ.
Д.Эрдэнэцэцэг