Замын- Үүд боомт дээр өнгөрсөн сарын 27-нд 21 настай Б гэгч хонины нойтон махыг хил дамнуулахыг завджээ. Тэрээр хонины махыг нүцгэн биеээрээ битүү ороож скочдоод гадна талаар нь цамц, хүрэм өмссөн байж.
Замын- Үүдийнхэн хонины махыг кг-ыг нь 2000 төгрөгөөр худалдан авч энэ маягаар урд хөршрүү гаргадаг тухай Б ярьжээ. Харин өөрөө анх удаа гаргаж байгаад баригдсан гэв.
Үүнээс өмнө иргэн А ДГА 89-04 дугаарын “УАЗ-469” машины арын хаалганы хэсэгт 30кг бугын ясан эвэр нууж хилээр гаргах гэж байгаад баригдсан байна.