Өнгөрсөн пүрэв гаригт Австрийн Вельс хотод дугуйтай явж байсан манай улсын 44 настай эмэгтэй цэргийн ачааны машинд дайруулж нас барсан байна. Осол В137 ба В1 замын уулзвар дээр орон нутгийн цагаар 14.00 цагт болсон аж. Цэргүүдээ хуаран руу нь хүргэж явсан машины жолооч ийнхүү осол гаргасан бололтой. Австрийн Батлан хамгаалахын яамны хэвлэлийн мэдээлснээр энэ хэргийг шалгахаар тусгай комисс ажиллаж байгаан байна.