ОХУ-ын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах газрын байцаагч нар өчигдөр манай улсад иржээ. Тэдний ирсэн зорилго нь манай улс дахь ОХУ-ын эзэмшлийн болон хоёр улсын хоорондох маргаантай объектуудын талаар материал цуглуулж манай иргэдээс мэдүүлэг авах бололтой. Тэд Монголд суугаа ОХУ-ын хилийн чанад дахь өмчийн асуудал эрхлэх газрын Монголд суугаа төлөөлөгч У.В.Тарасенкогийн хүсэлтээр ирсэн аж.