Ховд аймаг дахь хилийн 0306 дугаар ангийн хариуцсан хэсгээр 48 тонн хөлдөөсөн чоно гаргахыг завдсан хэрэг өнгөрсөн сард гарсан. Уг хэргийг Хилийн тагнуулын алба орон нутгийн хууль хяналтын байгууллагатай хамтран шалгаад тус аймгийн Булган сумын харьяат Ц.Даваадорж, Ж.Дагва-Очир нар зохион байгуулсныг тогтоон аймгийн Цагдаагийн газар хүлээлгэн өгчээ. Энэ хэрэгт мөн дөрвөөс таван залуу хамтран оролцсоныг тагнуулын ажилтнууд тогтоогоод байна.