Монгол-Оросын хамтарсан III сургуулийн цайны газраас 123 хүүхэд хоолны хордлого авсантай холбогдуулаад нийслэлийн нийт ЕБСын цайны газрыг шалгаж дөрвөн сургуулийнхыг хаасан билээ. Дутагдал илэрсэн сургуулийн удирдлагуудтай дүүргүүдийн Засаг дарга нар ямар нэгэн хариуцлага тооцоогүй байна хэмээн НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Ш.Наран ярьж байв. Уг шалгалтаар ЕБС-ын 183 сургууль, тэдгээрийн орчимд хүнсний бүтээгдэхүүнээр үйлчилдэг 22 аж ахуйн нэгжийг хамруулсан юм. Гэтэл дээрх шалгалтаар сургуулийн захирал цайны газрын түрээслэгчтэй хийсэн гэрээгээ дүгнээгүй зөрчил 59.1 хувьд нь илэрсэн бол 55 хувь нь эцэг эхийн төлөөлөл оролцуулсан хяналтын комисс байгуулаагүй гэсэн дүн ч гарсан билээ. Хэн нэгэнд хариуцлага хүлээлгэхгүй юм бол шалгалт хийх хэрэг юу байдаг юм бол..