Израилийн “Авода” намын гишүүдийн хооронд хагарал үүсэж, Худалдаа, хөдөлмөр эрхлэлт, Аж үйлдвэрийн сайд нар огцрох өргөдлөө өгчээ. Тус намын тэргүүн, Батлан хамгаалахын сайд Эхуд Барак ажлаа хүлээлгэн өгснөөс хойш дөрвөн депутат өөрийн хүсэлтээр ийнхүү огцроод байгаа юм.
Палестин болон бусад хөрш оронтойгоо энхийн замаар зөвшилцөлд хүрэх санал дэвшүүлснээр тэднийг эрх баригчид хавчиж эхэлсэн хэмээн сайд нар мэдэгдэж байсан. Эхуд Барак “Хэт даврагсдыг дэмжсэн, сионист үзлийг баримтлахыг эрс эсэргүүцэж байна. Ийм бодлого Израилийн гадаад харилцаа, эдийн засгийн хөгжлийг чөдөрлөсөөр байх болно” гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.