Эрх чөлөөний төлөө тэмцэгч, нийгмийн зүтгэлтэн агсан Мартин Лютер Кингийн дурсгалыг өнгөрсөн даваа гаригт Америк даяар хүндэтгэв. Жил бүр болдог уламжлалт арга хэмжээг томоохон хотуудад зохион байгуулж, түүний дурсгалд зориулан Вашингтонд нээсэн үзэсгэлэнд Ерөнхийлөгч Барак Обама хүрэлцэн иржээ.
Хар арьстнуудыг ялгаварлан гадуурхахтай тэмцэгчийн амьдарч асан Атланта хотын оршин суугчид эл өдөр түүний шарилд цэцэг өргөж, асрамжийн газрын хүүхдүүдэд бэлэг тараажээ.