Япон улсын хойд хэсгийн Хоккайдо аралд мөсөөр урласан зочид буудал үүдээ нээлээ. Буудлыг барихдаа 15 метрийн голчтой агаарын бөмбөлөг рүү ус цацан хөлдөөж, дотор нь мөсөөр хийсэн ширээ, ор тавьсан байна. Зочид буудалд байрласан хүмүүст тусгай хөнжил, пүүгээ өгч байна гэнэ.
Гадаа 20 хэм хүйтэн байгаа ч салхи нэвтрүүлэхгүй 15 см зузаан ханатай мөсөн өрөөнд даарахгүй гэнэ. Хоёрдугаар сарын 15 хүртэл ажиллах мөсөн зочид буудалд нэг хонохын тулд 50 мянган иен буюу 600 орчим доллар төлдөг юм байна.