Япон улсын хойд мужуудад олон жилийн дунджаас их цас орж, зам харилцаанд ихээхэн хүндрэл учруулжээ. Хоккайдо, Хонсю аралд 80 см хүртэл цас орсон бөгөөд зам цэвэрлэж байсан гурван хүн халтирч унан хүнд гэмтэл авсан тухай АР мэдээлэв.
Мөн цасан шамарганаас болж төмөр замын чиглэл, онгоцны нислэгүүд хойшилсон байна. Сукаёо, Китахирошима хотын зарим хэсэгт гурван метр өндөр хунгар үүссэн тухай орон нутгийн хэвлэлүүдэд мэдээлсэн аж. Ойрын өдрүүдэд цас үргэлжлэн орох төлөвтэйг цаг уурчид анхааруулж байна.