1986 онд эх орноосоо хөөгдөн гарч 25 жил Францад орогносон Гаитигийн удирдагч асан ЖанКлод Дювалье эх орондоо эргэн иржээ. Их хэмжээний авлига авч, эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэсэн хэмээн буруутгагдсан түүнийг улс төрд дахин хүчээ үзэх бодолтой байна хэмээн ажиглагчид онцолж байгаа юм.
Газар хөдлөлтөд өртөж, булчин задрах тахалд нэрвэгдсэн Гаитид ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатны санал хураалтын кампанит ажил өрнөж байна. “Бэйби Док” хочит Жан-Клод Дювальег Гаитид ирснийг эсэргүүцсэн хөдөлгөөн тус улсын нийслэлд болсон байна