Москвагийн Захирагч асан Ю.Лужков Латвид амьдрах зөвшөөрөл олгохыг тус улсын Элчин сайдын яамнаас хүссэн тухай “РИА Новости” мэдээллээ. Латвийн Юрмала хотод харштай Ю.Лужков бүр өнгөрсөн арванхоёрдугаар сард эл хүсэлтийг тавьсан аж.
Тус улсын Дотоод хэргийн сайд Линда Мурциеце “Одоогоор энэ талаар тодорхой шийдвэр гараагүй. Бид ноён Ю.Лужковын хүсэлтийг харгалзаж үзнэ, гэхдээ эхлээд зарим нэг зүйлийг тодруулж шалгах хэрэгтэй” гэж энэ талаар мэдэгджээ.