АНУ сүүлийн зургаан жилийн туршид Сири улстай хурцадмал байсан харилцаагаа шинэ шатанд гаргаж, дипломат төлөөгчөө Дамаск руу илгээлээ. Америкийг төлөөлөх Элчин сайдаар Алжир, Иракт ажиллаж байсан дипломатч Роберт Форд томилогдсон байна.
2005 онд тэр үед Ерөнхийлөгч байсан Жорж Буш Сирийн эрх баригчдыг гэмт хэрэгт буруутгаснаар хоёр улсын харилцаанд цав сууж Элчин сайд нараа эргүүлэн татаж байсан юм.