Их Британийн ханхүү Уильям, түүний сүйт бүсгүй Кэйт Миддлтон нар бэлэгнээс татгалзав. Удахгүй болох тэдний хуриманд хэн, юу бэлэглэх тухай хэвлэлүүд янз бүрийн таамаглал дэвшүүлж байсан. Харин тэд зөвхөн ойр дотнынхон, гэр бүлийнхнийхээ бэлгийг л хүлээж авахаа мэдэгдсэн бөгөөд буяны санд хандив өргөхийг зочиддоо уриалсан тухай “Mail on Sunday” сонинд мэдээлэв.
Хуримаа хийж буй залуу хосод үнэтэй бэлэг өгдөг явдал Хатан хааны гэр бүлд заншил болон тогтсоныг ханхүү эсэргүүцэж байгаа гэнэ. Амьдралынхаа хамгийн чухал өдөр өвчтэй, ядуу хүмүүст тусалж, буян үйлдэх энэ саналыг Уильям өөрөө гаргасан аж.