Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын бүрэн эрхийн хугацааг 2020 он хүртэл сунгах тухай заалтыг Үндсэн хуульд оруулах шийдвэрийг тус улсын Парламент гаргасан юм. Үндсэн хуулийн хэвлэлийн албанаас мэдээлснээр Нурсултан Назарбаев уг тогтоолд гарын үсэг зурахаас татгалзсан бөгөөд бүх нийтийн санал асуулга явуулахыг санал болгожээ. Санал асуулгыг одоогийн байдлаар таван сая гаруй иргэн дэмжиж буйг судалгаагаар тогтоосон юм. Нурсултан Назарбаев 2012 онд болох ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээ мэдэгдсэн билээ.
Х.ОДНОО