Цөмийн эрчим хүчний олон улсын агентлагийн (International Atomic Energy Agency) гишүүн орнуудын төлөөлөгчид Ираны Арак, Бушер хот дахь цөмийн төвд айлчилж байна. Өнгөрсөн 12 дугаар сард тус улсын Ерөнхийлөгч Махмуд Ахмединежад уран баяжуулах үйлдвэртээ гадаадынхныг урьсан юм.
Олон улсын агентлагийн 120 гаруй орныг төлөөлж Египет, Куба, Алжир, Венесуэл, Арабын Эмират, Оман, Сирийн мэргэжилтнүүд ирсэн аж. “Иран цөмийн хөтөлбөрөө энхийн зорилгоор ашиглаж буй эсэхийг мэдэх, мөн энэ салбарт хамтарч ажиллах боломжийг бүрдүүлэх” зорилготой эл төлөөлөгчид энэ сарын 21-нд Истанбулд болох зургаан талт хэлэлцээрийн үеэр айлчлалынхаа талаар илтгэл тавих юм.