Суданы санал асуулга өндөрлөв Өмнөд Судан Хартумаас салан тусгаарлах эсэхийг шийдэх бүх нийтийн санал асуулга долоо хоног үргэлжилж бямба гаригт өндөрлөлөө. Бүртгүүлсэн иргэдийн 80 хувь нь санал асуулгад оролцсон бөгөөд бусад улсад болон Суданы хойд мужуудад амьдардаг өмнөдийнхөн ч саналаа өгсөн байна.
Санал хураалтыг нээлттэй, олон улсын стандартад нийцэхүйц хэмжээнд зохион байгуулсан хэмээн ажиглагчид үзэж буй аж. Санал хураалтын нэгдсэн дүнг хоёр долоо хоногийн дараа зарлах хэдий ч өмнөд суданчууд тусгаар тогносон улсаа байгуулна гэдэгтээ итгэлтэй байгаа юм.