Америкийг Ирак руу довтлохоос хоёр өдрийн өмнө буюу 2003 оны гуравдугаар сарын 18-ны шөнө дунд Багдад хот дахь Төв банк руу ачааны гурван машин дөхөж ирэв.
Тэдний нэгэнд нь Иракийн Ерөнхийлөгчийн бага хүү Кусей Хусейн зөвлөгч болон хамгаалалтынхантайгаа сууж явлаа. Тэрбээр ямар ч бич иг баримт гаргаж үзүүлэлгүйгээр машинуудад доллар бэлнээр ачихыг банкны удирдлагаас шаардав. Банкныхан үг дуугүй биелүүллээ. Ингээд 900 сая доллар, 100 сая евро чихсэн чемодануудыг хэдхэн цагийн дотор ачив.
Тэрбээр Роман Абрамовичийг Үйлчлэгч болгож дөнгөхөөр МӨНГӨТЭЙ байв
Энэ банкны ажилтан байсан Хамид Сейдани -Ийм “дээрэм” тэр шөнө орон даяар хийсэн. Басра, Мосул, Киркук зэрэг томоохон хотод Саддам Хусейний өөрийнх нь тушаалаар валют, алтыг ийнхүү хуу хамсан юм. Швейцар, Ливан, Нидерландын банкуудад байгаа дансыг хоослох шийдвэрийг үүнээс нэг өдрийн өмнө хилийн чанадад байсан Саддамын итгэл хүлээсэн хүмүүс авсан байв.
2003 оны зургадугаар сарын 15- нд АНУ-ын хүсэлтээр Роттердам хотын банкин дахь Саддамын гэр бүлийн дансыг шалгахад тэнд ердөө 12 доллар байв гэнэ. Иракийн Ерөнхийлөгчийг дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг гэдэг байсан атал түүний мөнгө нэг л агшинд гэнэт алга болчих нь тэр хэмээн ярьж байна. Тэгээд л Саддам Хусейний мөнгө хаана байгаа нь XXI зууны нууц болов. Хусейнийг 2003 оны XII сарын 13-нд Америкийн арми газар доорх нуувчнаас баривчилсан билээ. Т
Тэрбээр биедээ 750 мянган доллар авч явсан. Гэтэл Хусейн чинь Америк довтлохоос ердөө хоёр сарын өмнө “Форбс” сэтгүүлийн шалгаруулалтаар дэлхийд гуравт орж байсан баян шүү дээ. Иракийн удирдагч Швейцарийн банкинд зургаан тэрбум доллар хадгалуулсан байсан гэж АНУын Сангийн яамны зөвлөх асан Дэвид Ауфхаузер мэдэгдсэн. Ер нь Саддам бэлэн 40 тэрбум доллартай байсан гэж үздэг.
Энэ хүн 1991 оноос эхлэн Иракаас гадагш гаргаж буй нефтийн нийт орлогын таван хувийг халаасалдаг байжээ. Иракийн одоогийн Ерөнхий сайд Нур аль-Маликийн эдийн засагчид энэ баримт дээр үндэслэн “Саддамын түрийвчинд дайн эхлэх (2003 оны гуравдугаар сарын 20) хүртэл 57 тэрбум доллар байсан гэсэн дүгнэлт хийсэн байна. “Ауль-Ираки” зэрэг теле суваг болохоор Саддамыг Билл Гейтс, Брунейн хаан хоёрынхыг нийлүүлснээс илүү мөнгө хадгалуулсан байсан гэж мэдээлж байв.
-Хөрш орнууддаа нефтийн бүтээгдэхүүн дамласнаас Саддам үнэхээр их орлого олдог байжээ. Ганцхан 2002 онд л гэхэд гурван тэрбум долларын ашигтай байсан. Эдний гэр бүлийнхэн зөвхөн нефтиэс ашиг олж байгаагүй. Иракт үйл ажиллагаа явуулж буй гадаадын ямар ч компани “зах зээлд нь нэвтэрснийхээ төлөө” Саддамын хүү Удей, Кусей нарт 100 мянган доллар өгөхөөс гадна орлогынхоо гурван хувийг “хураалгадаг” байсан гэж Хусейний үед Иракийн Сангийн яаманд ажиллаж байсан Ахмед аль-Нуралла гэгч хэлж байна.
Тэгэхдээ Саддамынхны орлого үүгээр хязгаарлагдахгүй. Иракаас гадагш нь гаргаж буй жүржийн нэг тн тутмаас эдний гэр бүл 20 доллар, авдар тамхинаас таван доллар, торх бензин бүрээс дөрвөн доллар авна. Хүү Удейнх нь цуглуулгад байсан нэг алмааз (түүнд 1000 орчим байв) л гэхэд хагас сая долларын үнэтэй. 1968 онд төрийн эргэлт хийснээс хойш Саддам Хусейн 35 жил төрийн эрх барьжээ. Энэ хугацаанд түүний гэр бүл ямар хэмжээний хөрөнгө хуримтлуулсныг нийтэд зарлаж байсангүй.
Гэхдээ л тэрбээр мөнгөөр зодон Роман Абрамовичийг ч үйлчлэгч болгочихож дөнгөх байсан гэдэгт эргэлзэх юун. 2005 оны аравдугаар сарын 19-нд Саддам Хусейн шүүхийн өмнө очив. Түүнийг дүүжлэн хороох ял оноож 2006 оны арванхоёрдугаар сарын 30-нд Багдадын шоронд уг ялыг ёсоор болгосон юм. Иракийн дарангуйлагч хадгаламжийн дансныхаа дугаарыг хэлэхгүй байсаар амьсгал хураав. Түүний мөнгө, үнэт зүйлс үнэндээ хаачив? -Америкчууд довтлоод ороод ирнэ гэж Саддам итгэхг үй байсан гэсэн бодол зарим хүнд байдаг. Гэлээ ч хөрөнгөө сайтар хамгаалж чадсан. Оросууд “Бүх өндгийг нэг сагсанд хийж болохгүй” гэж хэлдэг.
Саддам яг ингэж хандсан. Түүний охин Рагад Хусейн, анхны гэргий Сажида Тальфах нар нь Иорданд вангийнх нь хувийн зочин болж тансаг харшид амьдарч байгаа. Тэднийг баривчлах зөвшөөрөл Интерпол өгсөн ч тэд хилийн чанадад байршуулсан Саддамын мөнгөний тодорхой хэсгээр аюулгүй байдлаа хангаж чадаж буй гэж Курдистаны Парламентын депутат доктор Насих Гафур ярьж байна. Саддамын хоёр хүү (Удей, Хусей) нь 2003 оны долдугаар сарын 22-нд Мосул хотноо Америкийн тусгайгийнхны гарт амиа алдсан юм.
Хоёрдахь гэргий Самира Шахбандераас нь гарсан гурав дахь хүү 27 настай Али Хусейн нь ор сураггүй болсон. Түүнийг Швейцарь, Ливанд хайгаад олоогүй. Самираг “Саддамын жасын нярав” гэдэг байсан. Энэ эмэгтэй гэр бүлийнхээ зардлыг мэддэг байв. Бейрутэд байгаа Самиратай Саддам утсаар ярьсныг гэрчлэх баримтыг Австралийн “Геральд сан” сонин 2003 оны арванхоёрдугаар сарын 17-нд нийтлэв. Үүний дараа Хусейн баригдаж Самира сураггүй болсон юм. -Саддам мөнгөнийхөө тодорхой хэсгийг Орост шилжүүлж байршуулсан гэдэгт итгэдэг хүн Ерөнхий сайд Нур альМаликийн аппаратад олон бий. Тиймээс ч Саддамын үед Иракийн элчин сайдаар Орост ажиллаж байсан, одоо Москвад амьдардаг Аббас Халафыг эгүүлэн өгөхийг Багдадын эрх баригчид шаардсаар байдаг юм. Саддамын мөнгийг үл хөдлөх хөрөнгө болгосон, тэр мөнгө Москвад байшингууд босгоход өөрийн хувь нэмрийг оруулсан гэж Багдадад үздэг аж.
"ТЭМЭЭ" Нь ОРОСУУД БАЙВ УУ
2003 оны долдугаар сарын 29-нд Иракийн ЭСЯ-ны нэг ажилтан Москвагийн цагдаагийн байгууллага руу утасдаж “Биднийг дээрэмдчихлээ, яаралтай ирээч” гэсэн байна.Иракийн дипломатчдын ярьснаар бол шөнө дөлөөр гурван хүн ЭСЯ руу дайрч оржээ. Тэд нягтлан бодох Махмуд Мажибыг зодоод түлхүүрийг нь авч, төмөр авдрыг нь онгойлгодог нууц тоог хэлүүлсэн аж.
Тэгээд төмөр авдрыг нээж “Лавтайяа гурван сая, түүнээс илүү ч байж магадгүй доллар” аваад явсан гэнэ. Саддам Хусейний бие төлөөлөгч, элчин сайд Аббас Халаф Москвагаас хэдийнэ явчихаад орных нь хүн ирээгүй байсан үед ийм явдал тохиожээ. Иракийн шинэ элчин сайд Абдель-Карим Мустафа долоон сая доллар алга болсон гэж мэдэгдэв. Тэгэхдээ “тухайн үед төмөр авдарт болон ЭСЯ-ны доод хонгилд чухам хэдэн доллар байсныг хэн ч мэдэхгүй” аж. Мөнөөх Хамид Сейдана хэлэхдээ, энэ бол жүжиг.
Мөнгийг нь яах талаар Саддам Хусейн тусгай төлөвлөгөө бэлтгэн гадаадад байгаа төлөөлөгчийн газрууддаа эрт хүргүүлсэн байсан. Европт байгаа данснуудаас нь мөнгийг авахыг дайн эхлэхээс хоёр хоногийн өмнө тушаасан. Тэгээд л банкуудаас долларыг бэлнээр гаргаж аваад чемоданд юм уу хайрцагт хийгээд ЭСЯнд авчирсан. Тэр мөнгө хаачив? Саддам Хусейний дэглэм унаад Ирак улс эрх баригчгүйгээр гурван сар болсон.
Хуучин дипломатчдын бүрэн эрх цуцлагдсан ч, шинэ ажилтнууд ирээгүй байв. Хусейний мөнгөний учрыг олоход энэ чинь хангалттай хугацаа шүү дээ гэв. Саддамын үед элчин сайд б а й с а н Аббас Халаф одоо Орост а м ь д а р ч б а й г а а . Т ү ү н и й г “Хусейний м ө н г и й г хулгайлах х э р э г т хуруу дүрсэн хүн”-ийх нь хувьд байцаах тухай АНУ-ын Засгийн газрын “13315” гэсэн дугаартай шийдвэр гарсан ч хэрэгжээгүй байна. Халаф америкчуудад байцаагдаагүй бөгөөд ОХУ-д “Аббас инвест групп” гэдэг компани байгуулаад бизнес хийж явна.
Иракийн дарангуйлагчийн мөнгийг Москва руу шилжүүлэх ажил нэлээд эрт, 1997-1999 онд эхэлсэн гэж Америкийн төрийн сангийн тагнуулын алба үзэж буй.
“Аиф” сонины эх сурвалжийн үзэж байгаагаар бол Иракт байсан Оросын бизнесийн салбарын болон энд түр хугацаагаар ирсэн улс төрийн зарим намын хүмүүс Саддамын мөнгийг Багдадаас бэлнээр авчран Мосул хотоор зөөж байжээ. Иракийн эрхийг барьж байсан БААС намын санхүүгийн хэлтсийн ажилтан Мухаммед аль-Амар гэгч “Тэр үед Иракт онгоц ирдэггүй байсан болохоор мөнгийг машинаар л ийш тийш авч явдаг байсан.
Мөнгийг гадагш гаргах зам тодорхой. Эхлээд Сирид аваачин тэндэээс Кипрээр дамжуулан Москвад хүргэнэ. Мөнгийг бага багаар (10-20 сая доллар) тэгэхдээ байнга зөөж байлаа. Ийн мөнгө зөөгчдийг БААС намынхан “тэмээ” гэж нууцаар нэрлэнэ. Ирак бол бэлэн мөнгөний орон. Мосул хотод л гэхэд ганц ч банк байхгүй, Эрбил хотод зочид буудалд л ганц банктай байсан..”хэмээн ярьж байна. Тэгвэл Саддамын хоёр хүү Мосулд хоёр сар нуугдаж байгаад алагдсан шүү дээ. Тэд хил давуулан таван сая доллар авчирч өгөх “чухал хүнийг” хүлээж удсан байж ч мэдэх юм. Энэ “чухал хүн” нь Оросын улстөрч юм уу бизнесмен байсан.
Тэрбээр Удей, Кусей хоёртой урьдын танил байж. Энэ хүн ирээгүй байтал Саддамын хоёр хүү Мосулд байна гэсэн мэдээ америкчуудын сонорт хүрсэн гэж шейх Зейданын ойр орчмын хүмүүс ярьж байжээ. Ийнхүү Саддамын мөнгө таван жилийн турш дипломат ажилтнууд болон итгэмжлэгдсэн улстөрч, бизнесменүүдийн гараар дамжин гадагш янз бүрийн орон руу “урссан” бололтой. Иракт надтай уулзсан хүмүүс Орос руу Саддамын явуулсан байж болох мөнгөний хэмжээг 3-10 тэрбумын хооронд хэлбэлзэлтэй хэлж байлаа.
Саддам мөнгөө Бейрутэд үл хөдлөх хөрөнгө болгож байгаа хэмээн Ливаны “Аль-Нахар” сонин бүр 2001 онд мэдээлж байв. Ливаныг Арабын Швейцарь гэлцдэг. Эндхийн банкууд харилцагчдынхаа нууцыг чандалдаг байв. Саддамын хоёр дахь гэргий Самира Шахбандер ч Бейрутэд байсгээд л очдог байж. Дээрх сонинд өгүүлснээр бол Саддам мөнгөө дээдсийн сууц болон казино барихад хөрөнгө болгож оруулсан аж.
Иракийн дарангуйлагчийн долларыг “тэмээнүүд” үнэхээр Кипрээр дамжуулан Москвад авчраад байсан юм бол Саддам мөнгөө гадаадад идэвхтэй байршуулж байсан чухам тэр 2002 онд Москвад барилгын ажил ид буцалж, сууцны үнэ ч тэнгэр хадаж байсан билээ.
Энэ ердөө санамсаргүй тохиолдол ч байж болно. Мөнгийг ямар нэг нотлох баримтгүйгээр нэг гараас нөгөөд дамжуулж байсан болохоор үүнийг тогтоох боломжгүй. Харин Хусейний үед Орос улс Иракт зээлээд авч чадаагүй 12 тэрбум долларын өрөө 2008 онд ц у ц а л с а н юм. Орост С а д д а м ы н ш и л ж ү ү л с э н д о л л а р ы н хэмжээ ч бас 12 тэрбум юм биш үү.
Оросоос С а д д а м ы н долларыг олох юм бол түүнийг бид өөрийн б о л г о ч и х о ж болохгүй гэж үү.
Ким Чен Ирийн сүйхээ
Иракийн санхүүгийн шинжээч Омар аль-Хейдалла Оросын “Аиф” сониныхонд хандахдаа “Та нар (оросууд) маш олон орны өрийг цуцалсан. Иракаас гадна Сирийн 10 тэрбум, Ливаны 4.5 тэрбум, Афганистаны 12 тэрбум, Этиопийн таван тэрбум, Вьетнамын 10 тэрбум, Монголын 11 тэрбум долларын өрийг хүчинг үй болгосон. Энэ бүхнийг Иракийн өртэй нийлүүлбэл бараг 65 тэрбум доллар болно. Яагаад ийм үрэлгэн байгаа юм бэ. Өрийг цуцалж буй үндсэн шалтгаан нь тухайн орны ядуу зүдүү байдал.
Саддамын мөнгийг Москва олох юм бол түүнийг өөрийн болгох эрх бий гэж хэлжээ. Ийм хүсэлтэй улс цөөнгүй бий. Саддам Хусейн гурван тэрбум доллараа байршуулсан Дамаскийн банкин дахь дансны нь дугаарыг Америкийн төрийн сан 2003 оны аравдугаар сарын 14-нд нийтэд зарлав. Америк ингээд зогсохгүй Саддамын анхны гэргий Сажида Та л ь ф ахын хадгаламжийг олзлохоор Голланд улсад хандсан чинь “бусдын мөнгийг хүнд өгч болохгүй” гэсэн хариу өгчээ. Гэхдээ тэр дансанд нь ердөө 12 доллар байсан тухай дээр өгүүлсэн.
Харин БНАСАУ-ын удирдагч Ким чен Ир “Пхеньяны банкинд Саддамын шилжүүлсэн хоёр тэрбум доллар нэгэнт эзэнгүй болсон тул Умард Солонгос түүнийг өөрийн болгоно” гэж мэдэгдсэнийг сүйхээтэй үйлдэл гэхээс яах билээ. Хусейний мөнгөний хойноос америкчууд яагаад шаргуу хөөцөлдөөд байгаа юм бол? Америкчууд өөрсдөө Иракийг үнсэн товрог болгочихоод одоо болохоор хотуудыг нь сэргээн босгоход 50 тэрбум доллар зарцуулж байна гээд байгаа юм. Хэрэв энэ үнэн бол тэд зарцуулсан хөрөнгөө эргүүлж олж авахыг хүсэлгүй яах вэ.
Тэгээд Иракийн ард түмэнд өргөн барихын тулд л Саддамын мөнгийг хайгаад байгаа юм гэж бидэнд тайлбарлаад байна. Гэхдээ иракчуудын гар дээр юм тавина гэдэгт би итгэхгүй байна. Энэ бол 2000-2002 онд Иракийн Төв банкинд ажиллаж байсан санхүүч Кемаль Фахийн үг. Үүнтэй санал нэгдэхгүй байхад түвэгтэй. 1991 онд “Цөлийн шуурга” ажиллагааны дараа Саддамын 1.5 тэрбум долларыг АНУ “царцаачихаад” Иракт эргүүлж өгөөгүй. "Энэ мөнгийг танай орны сайн сайхны төлөө зориулсан” гэсэн хариу өгсөн. Иракт амь үрэгдсэн мянга мянган америк цэргийн эцэг, эхчүүд нөхөн төлбөр өгөхийг шаардаж шүүхэд хандав. Энэ төлбөрийн нийт хэмжээ 40 тэрбум доллар орчим болсон бөгөөд түүнийг “Саддамын цуст мөнгө”-нөөс гаргаж өг гэсэн юм.
Тэгэхээр Иракийн дарангуйлагчийн мөнгийг олчих гэж Америкийн санхүүгийн тагнуулын алба газар сайгүй шиншлээд байгаа нь ерөнхийдөө ойлгомжтой болж байна. Саддам хэрэв мөнгөө Москва руу шилжүүлсэн бол түүний араас эхнэр, хүүхдүүд нь хөөцөлдөж таармаар. Нөгөө талаар долларыг Орос руу хууль бусаар, мөнгө угаадаг гэмт хэргийн зам мөрөөр зөөсөн бол Саддамын энэ хөрөнгийг хураах учиртай гэж Омар аль-Хейдалла гэж үзэж байна. …Оросууд ер юу ч бодолг үй их хэмжээний өрийг зүгээр л цуцалчихсан байхад америкчууд их өөр хандах юм.
Тэд Филиппиний өрийг цайруулах зорилгоор эндхийн Ерөнхийлөгч байсан Фердинанд Маркосын хадгаламжийн талаарх мэдээллийг 1986 онд Швейцарийн банкнуудаас авч байжээ. Гэхдээ банкныхан нууцыг америкчуудын хүссэнээр дэлгэхээс татгалзсанаас тэд 100 сая доллар л олсон нь “оргүйгээс охинтой” гэгч болсон байна. Харин манайд байгаа Саддамын долларыг америкчууд биднээс түрүүлээд олчихвол тун харамсалтай...
Оросын “АиФ” сонинд Георгий Зотовын бичсэнээс авлаа.
И.Рэнчинханд