“Eurostar” группийн өнгөрсөн жилийн орлого өмнөх оноос 12 хувиар өссөн болохыг BBC мэдээллээ. 2009 онд 675.5 сая фунтыг тасалбараас олж байсан бол өнгөрсөн онд энэ нь 760 сая фунт болж өссөн байна. Түүнчлэн зорчигчдын тоо гурван хувиар нэмэгдэж, 9.5 саяд хүрчээ.
“Тасалбарын борлуулалтаас орох орлого ийнхүү өссөн нь бизнес жуулчлал өргөжиж буйтай холбоотой бөгөөд Европын улс хооронд зорчигсод нисэх онгоцноос илүүтэй хурдны галт тэргийг сонгодог болсон” хэмээн “Eurostar”-ын захирал Николас Петровик мэдээлжээ.
Одоогоор “Eurostar” нь “Channel Tunnel”-ээр дамжин өнгөрдөг цорын ганц галт тэрэгний үйлчилгээ үзүүлдэг компани боловч ХБНГУ-ын “Deutsche Bahn” 2013 оноос Лондоноос Франкфурт, Амстердам хүртэл шууд галт тэрэг явуулахаар төлөвлөжээ.