БНХАУ-ын зураач, ардчилсан үзэлтэн Ай Вэйвэйгийн Шанхай дахь урланг өнгөрсөн лхагва гаригийн шөнө нураасныг тэрбээр өөрөө өчигдөр л мэдсэн аж.
Өнгөрсөн оны долдугаар сард ашиглалтад оруулсан эл урланг барихад нэг сая орчим ам.доллар зарцуулсан гэж Ай Вэйвэй мэдэгджээ.
Барилгыг зөвшөөрөлгүй газар барьсан хэмээн хотын Захиргаанаас мэдэгдэж байсан ч энэ асуудлыг нарийвчлан шалгах боломж олголгүй, тэр ч бүү хэл урьдчилан анхааруулалгүй нураасан нь улс төрийн шалтгаантай гэж тэрбээр үзэж байгаа аж.
Хятадын эрх баригчид болон коммунист дэглэмийг шүүмжилдэг тэрбээр дэлхийн олон оронд үзэсгэлэнгээ гаргасан юм.