Их Британийн Хатан хаан II Елизавета төр удирдаж эхэлсний 60 жилийн ойд зориулсан нэгэн үзэсгэлэн Лондонд нээгдэв. Люсьен Фрейд, Энди Уорхол, Жастин Мортимер нарын алдарт зураачийн зурсан Хатан хааны 50 хөргийг олонд танилцуулж буй.
“Хатан хаан: Дүрслэх урлагт” нэртэй эл үзэсгэлэнд Сесил Битон, Патрик Личфилд, лорд Сноудон болон Энни Лейбовиц нарын бүтээлийг ч тавьсан аж.
“II Елизавета хаан ширээнд сууснаас хойш 60 жил өнгөрчээ.
Түүний дүрийг Их Британийн төдийгүй дэлхийд данстай томоохон зураачид ийнхүү мөнхөлсөн нь дүрслэх урлагийн үнэт бүтээл ” хэмээн Хөрөг зургийн үндэсний галарейн дарга Синди Нэйрн өгүүлжээ.