Олон нийтийн дунд судалгаа явуулдаг “Com-Score” олон улсын компаниас интернэт хамгийн их хэрэглэдэг орныг шалгаруулжээ. Цахим ерт өнцийн хамгийн үнэнч хэрэглэгч нь канадчууд гэнэ. Тус улсын нийт хүн амын 78 хувь нь сард дунджаар 42 цагийг интернэтэд “өнгөрүүлдэг” аж.
Мөн 17 сая канад иргэн “YouTube”, “Twitter”, “Facebook”-ийн байнгын хэрэглэгч гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Францчуудын 62, германчуудын 60 хувь нь интернэтийн сүлжээг ажлын болон хувийн зорилгоор ашигладаг байхад америкчуудын 58 хувь нь байнга “цахим ертөнцтэй” холбогддог байна.