“Amnesty International” олон улсын байгууллагын Мексикт хийсэн судалгаагаар сүүлийн дөрвөн жилд 34 мянга гаруй хүн хар тамхи наймаалагчдын гарт өртөж амиа алдсаныг тогтоожээ. Өнгөрсөн 2010 онд гэхэд л 15273 хүн гэмт халдлага, буудалцаанд өртөн эсвэл мафийнханд барьцаалагдсаны улмаас нас барсан байна.
Тус улсын Ерөнхийлөгч Фелипе Кальдерон Засгийн эрхэнд гарснаас хойш буюу 2006 оноос мансууруулах бодис наймаалдаг бүлэглэлүүдэд дайн зарласан юм. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн төлөөлөгч Алехандро Пойре “АНУ-тай хиллэдэг Чиуауа, Тамаулипас болон Синалоа мужийн оршин суугчид мафийнхны золиос болж байна.
Энд энгийн иргэд төдийгүй улстөрчид, урлаг соёлынхны аюулгүй байдал дээсэн дөрөөн дээр байдаг нь нууц биш” гэж мэдэгджээ. Мексикээс АНУ, Европ, Ази руу жил бүр 40 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний хар тамхи урсдаг хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байгаа.