Чернобылийн атомын цахилгаан станц ашигласан цахилгааныхаа мөнгийг төлөөгүй учир “Киевоблэнерго” компани цаашид хамтарч ажиллахгүй болсноо мэдэгджээ. Сүүлийн хоёр жилд тэдний өр найман сая гривен хүрсэн байна. Ойрын хугацаанд өрөө төлөхгүй бол цахилгааныг нь тасална хэмээн компанийн зүгээс анхааруулсан ч мөнгөө шилжүүлэхгүй байгаа аж.