Хэдэн сарын өмнө ажлаа хүлээлгэн өгсөн Косовогийн Ерөнхий сайд асан Хашим Тачи 1990-ээд оны үед гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогч байсан гэж Европын холбооны Парламентын илтгэлд өгүүлжээ. Тэрбээр хүн алах, худалдаачдаас мөнгө татдаг этгээдүүдийг толгойлдог байсан гэх мэдээлэл Европын хэвлэлүүдэд гарч эхэллээ. Косовогийн эрх баригчид харин үүнийг үгүйсгэн Хашим Тачиг гүтгэж байна гэж мэдэгдсэн байна.