Латин Америк, Карибийн бүсийг хариуцсан НҮБ-ын комиссоос (CEPAL) хийсэн судалгаагаар энэ онд тус бүсэд тохиолдсон байгалийн гамшигт 300 мянган хүн өртөн амиа алдсаныг тогтоожээ. Газар хөдлөлт, үер, хөрсний гулгалт зэргээс болж 49.4 тэрбум долларын хохирол учирсан аж. Гаитигийн газар хөдлөлт, Чилийн үер зэрэг гамшигт хэдэн сая хүн нэрвэгдсэн нь улс орнуудын эдийн засагт ноцтой хохирол үзүүлсэн хэмээн мэргэжилтнүүд мэдэгджээ.