Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блейр улс удирдах, төр барих талаар зөвлөгөө өгдөг “Tony Blair Associates” компани байгуулжээ. Түүний анхны үйлчлүүлэгч нь Кувейт болсон байна. Уг компани одоо “Кувейтийн хэтийн төлөв-2035” төсөл бэлтгэж байгаа бөгөөд үүнийхээ хөлсөнд 27 сая фунт стерлинг авах аж. “The Daily Mail” сонинд мэдээлснээр уг төсөлд Кувейтийн эдийн засаг, улс төр, гадаад худалдааны стратегийн чиглэлийг оруулсан байна.