АНУ-ын арми өндөр хүчин чадалтай смартфоныг цэргүүдийн хэрэглээ болгохоор зорьж байна. “USA Today” агентлагийн мэдээлснээр тус улсад алба хааж байгаа цэрэг бүрт ирэх оноос iPhone болон Android үнэгүй тарааж өгөх гэнэ. “Үүрэг даалгавар гүйцэтгэхэд шинэ, дэвшилт технологийг ашиглах нь үр дүнтэйгээс гадна цэргийн ажиллагааг хөнгөвчилнө” хэмээн армийн ажилтнууд мэдэгджээ. Түүнчлэн байрлал тогтоох, зураг авах, орчуулах зэрэг функц нь цэргийн алба хаагчдад зайлшгүй шаардлагатай аж.