Энэтхэгийн хойд хэсгийн Жамму мужид агаарын цэргийн хүчний “Ми-26” нисдэг тэрэг осолдсон байна. Тус улсад сүүлийн нэг сард гурван нисдэг тэрэг сүйрээд байгаа юм. Ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж буй мэргэжилтнүүд техникийн бүрэн бус байдлаас болсон хэмээн таамаглаж байгаа ажээ. Нисдэг тэргэнд найман хүн явсан бөгөөд тэдний амьд эсэх нь одоогоор тодорхойгүй байна.