Төсвийн алдагдлаа нөхөхөөр боловсролын салбарт оруулах хөрөнгө оруулалтаа багасган, их, дээд сургуулиуд болон коллежуудын төлбөрийг нэмэх тухай шийдвэрийг Их Британийн хэдэн мянган сурагч, оюутан, багш нар эсэргүүцэж цуглаан зохион байгуулжээ. Лондон болон бусад хотод өрнөсөн уг хөдөлгөөнд оролцогчид бага орлоготой хүмүүсийн боловсрол эзэмших эрхийг хаан боогдуулж байна хэмээн үзэж байгаа аж.