БНАСАУ-ын Ерөнхийлөгч Ким Чен Ирт гадаадын зочид төлөөлөгчдийн бэлэглэсэн 70 гаруй амьтныг Пхеньяны амьтны хүрээлэнд хүлээлгэн өгчээ. Эдгээр амьтны дунд Амурын бар, арслан, нэг бөхт тэмээ, төвд банхар байгаа гэнэ. Тасонсон уулын бэлд орших уг амьтны хүрээлэнг Ким Ир Сений санаачилгаар байгуулж байсан аж.
Саяхан тэрбээр отгон хүү Ким Чен Унтайгаа энэ хүрээлэнд очсон бөгөөд “Эцгийн минь байгуулсан амьтны хүрээлэн манай ард түмний нэг бахархал” гэж хэлжээ.