Их Британийн Депутатын танхимын гишүүний туслахаар ажиллаж байгаад тагнуулын хэргээр баривчлагдсан ОХУ-ын иргэн Катя Затуливетерийг батлан даалтаар суллажээ. Улсын аюулгүй байдалд халдсан, мөн цагаачлалын хууль зөрчсөн хэмээн буруутгагдаад байгаа энэ эмэгтэйг ойрын хугацаанд Их Британиас гаргана хэмээн Лондоны цагдаагийн газраас мэдэгдэв.