АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама НҮБ-ын дипломат төлөөлөгчдийг Вашингтонд хүлээн авч уулзжээ. Цагаан ордны мэдээллийн албанаас мэдэгдсэнээр тэрбээр ирэх онд ажлаа хүлээн авах таван дипломатчийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд танилцуулсан байна. Түүнчлэн Ойрхи Дорнод, Гаити, Сомалийн байдлыг хэлэлцсэн аж.