Насанд хүрээгүй хүүхэд садар самуунд уруу татсан хэмээн буруутгагдаад байгаа Жулиан Ассанжийн өмгөөлөгч Марк Стивенс “АНУ Жулиан Ассанжийг ямар хэргээр буруутган, ямар зүйл ангиар шүүж, хэрхэн шийтгэхийг бодож олох тусгай баг байгуулсан” хэмээн мэдэгджээ.
Нууц баримтуудыг нийтэд дэлгэснийх нь төлөө Америк түүнийг буруутгах шалтгаан бодож олон, мөн гэрчийг ч худалдан авсан гэж тэрбээр үзэж байгаа юм. Мөн Шведийн шүүх Цагаан ордны “хүсэлт”-ийг биелүүлэхээр чармайн зүтгэж байна хэмээн тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа өгүүлсэн байна.
Харин АНУ-ын Хууль зүйн сайд энэ тухай няцааж буй бөгөөд Жулиан Ассанжийг буруутгах талаар хэнд ч ямар ч үүрэг өгөөгүй гэж мэдэгдсэн юм.