БНСУ-ын армийн явган цэргийн командлагч, генерал Хван И Дон ажлаасаа халагдах өргөдөл өгсөн тухай АР мэдээллээ. Тус улсын Батлах хамгаалах сайд Ким Ван Жин болон Ерөнхийлөгч И Мён Бак өргөдлийг хүлээн авч гарын үсэг зурсан байна.
“Chonan” хөлөг онгоц осолдсон болон Солонгосын хойгт болсон буудалцаанаас хойш батлан хамгаалах салбарт халаа сэлгээ хийх нь эрс ихэссэнийг ажиглагчид онцолж байгаа юм. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр Ким Ван Жин үл хөдлөх хөрөнгийн хууль бус наймаа эрхэлдэг байсныг нь эрх баригчид олж мэдсэн гэнэ.
Генералын ажлаа өгөх болсон шалтгааныг Засгийн газар албан ёсоор тайлбарлаагүй нь ч үүнтэй холбоотой хэмээн ажиглагчид үзэж байна.
Х.ОДОНЧИМЭГ