Стокгольм хотод бөмбөг дэлбэлсэн амиа золиослогчийн хэн болохыг нь тогтоолоо. Шведийн Аюулгүй байдлын албаны дарга Андерс Торнбергийн мэдэгдэж буйгаар 29 настай Тимур Абдул Ввахаб энэ хэргийг үйлдсэн гэнэ. Түүний зургийг лалын шашинтнуудын “Shumukh al-Islam” цахим хуудсанд тавьсан байжээ.
Их Британид сурч байгаад Шведэд нүүж ирсэн тэрбээр амиа золислогчдыг бэлддэг тусгай сургуульд элссэн гэх таамаглал ч байна. Албан бус баримтаас үзэхэд Тимур Абдул Иракт төрсөн бөгөөд лалын хэт даврагсдыг дэмжигч байсан аж. Стокгольмын цагдаагийн газар энэ хүний талаар болон халдлагын тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан байна. Учир нь террористууд дахин халдлага үйлдэж магадгүй хэмээн болгоомжилж буй юм.