Гурван сарын өмнө Сомалийн дээрэмчдэд барьцаалагдсан Гүржийн 15 далайчныг аврахын тулд тус улсын иргэд мөнгө цуглуулжээ. Тэд хандивын тоглолт, спортын арга хэмжээ зохион байгуулж 12.1 мянган доллар олоод байгаа аж. Дээрэмчид нэг сая доллар өгсөн тохиолдолд л далайчдыг суллана хэмээн мэдэгдсэн билээ.
Хэрэв шаардсан мөнгийг хугацаанд нь төлөхгүй бол барьцаалагдсан хүмүүсийн амийг хөнөөнө гэж сүрдүүлсэн юм. Одоогийн байдлаар цуглараад байгаа нь шаардсан мөнгөний талд нь ч хүрэхгүй байгаа тул гүржүүд эрх баригчдадаа хандахаар шийдээд байгаа гэнэ.