Өчигдөр өглөө Шинэ Ззеландын эргээс 2.6 мянган км зайд БНСУ-ын загас агнуурын хөлөг онгоц живсэн тухай АРр мэдээллээ. Хөлгийн тавцан дээр 42 хүн байснаас тав нь амь үрэгдэж, 17 хүн сураггүй болсон байна. Тус улсын эргийн харуулын албанаас мэдээлснээр хөлөгт БНСУ-ын найм, БНХАУ-ын найм, Ииндонезийн 11, Филиппиний гурав, Ввьетнамын 11, ОХУ-ын нэг иргэн байсан аж.
Одоогийн байдлаар 20 гаруй далайчныг аварсан бөгөөд живсэн хөлөг онгоцны талаар далайд байгаа бүх онгоцонд мэдээлсэн байна. Шинэ хэвлэлүүдэд мэдээлж буйгаар уг онгоц Өмнөд туйл дахь “McMurdo” баазаас 1000 гаруй км зайд орон нутгийн цагаар 06.30-д осолдсон байж магадгүй гэнэ. Түүнчлэн осол гарсан тухай болон аюул учирсан талаар ямар нэг мэдээлэл ирээгүй аж. Онгоцны ослын шалтгааныг тодруулахааар мэргэжилтнүүд ажиллаж байна.